Монгол улсын татварын статистикийн эмхтгэл (1991-2001)

Монгол улсын татварын статистикийн эмхтгэл (1991-2001)

₮18,000
  • Ex Tax:₮18,000
  • Барааны код: 5
  • Бэлэн эсэх: Бэлэн
            Монгол улс сүүлийн 20 гаруй жилд нийгэм, эдийн засгийн хувьд төвлөрс..

            Монгол улс сүүлийн 20 гаруй жилд нийгэм, эдийн засгийн хувьд төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, ололт амжилт, бүтээсэн ажил их ч, бас сургамж авах, санаачлан хийх ёстой ажлын цар хүрээ улам их болж байна.

            Нийгмийн энэ өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй том байр эзлэх нэг асуудал бол тус улсын төсвийн бодлого юм. Энэ бодлого нь аль ч нийгэмд <орлого>, <зарлага> гэсэн хор чухал ойлголтын хүрээнд яригддаг нь хэн бүхэнд тодорхой. Гэвч манай улсын өнөөгийн зах зээлийн эдийн засгийн тогтолцооны 20 гаруй жилийн ахиц өөрчлөлт нь өмнөх эдийн засгийн мөн чанар, агуулга, хэлбэрээрээ зарчмын ялгаатай. Үүний хандлага, явц, төрх байдлыг нийтэд ил тод болгон мэдээлэх гол арга бол Монголын татварын статистикийг хөгжүүлэх явдал юм.

            Зах зээлийн эдийн засгийн үндсэн суурь нь хувийн хэвшил, түүнд суурилсан нийгэм, эдийн засгийн бодлого бөгөөд үүний нөгөө тал татварын бодлого, түүний хэрэгжилт байдаг. Тиймээс төсвийн орлогын татварын эх үүсвэрийн цар хүрээ, төрөл чиглэлийг мэдэж байх, татвар ноогдуулдаг арга механизм, бүтцийг нийтэд хүртээлтэй ойлгуулах, өнөөгийн нийгмийн хэрэгцээ болгох үндсэн дээр <<Монголын татварын статистикийн эмхтгэл>>-ийг боловсруулан гаргаж байна.

            Энэхүү эмхтгэлийн гол ач холбогдлыг дараах хэдэн чиглэлээр тодорхойлж болно.

Нэгд.    Төрийн эдийн засгийн бодлогын орлого талыг статистикийн хэлээр нийтэд хүртээл болгосноор төрийн үйл ажиллагаа, түүний далайцыг тодорхой хэмжээнд ил тод болгох;

Хоёрт.  Төрөөс татварын талаар баримтлах бодлого боловсруулах, татварын төлөвлөлт, татварын судалгааны ажлыг үр бүтээлтэй болгоход тус дөхөм үзүүлж, татварын статистик мэдээллээр хэрэглэгчийг хангах;

Гуравт. Татварын алба өөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт хийхэд бодит мэдээлэлд суурилах зэрэг болно.

Уг бүтээл нь анхны оролдлого учраас тулгамдсан, бүх зүйлийг хамарч чадаагүй дутагдал байхыг үгүйсгэхгүй боловч цаашид илэрч болох алдаа, дутагдлаа залруулж, татварын албаны мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулан статистик мэдээг нэмэгдүүлэх, үнэн зөв, цаг хугацааны байдлыг хангуулах, ойлгомжтой болгох зэрэг шаардлага үргэлж тавигдсаар байх болно.

Эмхтгэлд оруулсан татварын статистик мэдээллүүд нь Татварын албаны улсын хэмжээнд нэгтгэн гаргадаг сар, улирал, жилийн нэгдсэн мэдээллүүд бөгөөд 2001 оноос өмнөхийг архивын мэдээллээс, 2001 оноос хойших мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлан боловсруулалт хийж гаргасан мэдээллүүд юм.

Энэхүү эмхтгэлийг боловсруулахад хүчин чармайлт, хичээл зүтгэл гаргасан ТЕГ-ын Мэдээлэл статистикийн хэлтсийн болон <<Монголтакс ТИН>> ХХК-ийн хамт олонд хувиасаа болон нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.

Бас уг номын боловсруулалтад үнэтэй зөвлөгөө өгсөн болон, номыг нягтлан үзэх, хэвлүүлэх ажилд хүчин зүтгэсэн нийт хүмүүст баярлаж байгаагаа зориуд илэрхийлье.

Эцэст нь тэмдэглэхэд манай улсын татварын талаарх статистикийн мэдээллийн энэхүү үүсгэл санаачлалыг улам бүтээлч хандлагатай, гадаад дотоодод хүртээлтэй, бодит амьдралд үр өгөөжтэй болгох, өөрөөр хэлбэл инноваци шинжийг хадгалж хөгжүүлэхэд холбогдох байгууллага төдийгүй  эрдэмтэн судлаач, оюутан сурагч,и бусад жирийн хүмүүсийн үнэтэй зөвлөгөө, санал, санаачлаг, хамтын чармайлт чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

 

Бэлтгэсэн:

ТЕГ-ын Мэдээлэл статистикийн хэлтэс: Г.Батсайхан, З.Амгалан, Д.Хүрэлчулуун, С.Хашгэрэл, Б.Батсайхан

Монголтакс ТИН ХХК: Х.Тунгалагмаа, С.Баатар, Л.Бэхбат, Т.Сүмжидмаа, Б.Батгэрэл

Хавтасны эхийг бэлтгэсэн: Ц.Барсболд, М.Саран-Эрдэнэ

Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Э.Дэнсмаа

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн