Олон улсын худалдаа

Олон улсын худалдаа

₮100,000
  • Ex Tax:₮100,000
  • Барааны код: 6
  • Бэлэн эсэх: Бэлэн
Олон улсын худалдаа нь цэнхэр гаригийн хүмүүсийг арилжаа наймаа, мэдлэг оюун, технологийн солилцоонд уриалан ..

Олон улсын худалдаа нь цэнхэр гаригийн хүмүүсийг арилжаа наймаа, мэдлэг оюун, технологийн солилцоонд уриалан дуудаж харилцан үр ашигтайгаар оролцуулж байдаг гэрэлт бамбар юм. Энэ гэрэлт бамбар даяарчлалын эриний өнөө үед улам хүчээ авч өдрөөс өдөрт өргөжин хүрээгээ тэлж байна. Ийнхүү улс орнуудын бараа солилцоо өргөжин байгаа нь дэлхийн зах зээл болох худалдааг хөгжүүлэх нэн таатай нөхцөлийг бий болгож байгаа юм. Өнөөдөр нэг улс орон, нэг улс үндэстэн, тэр бүү хэл жижиг улс орнууд ч гадаад худалдаагүйгээр цааш хөгжихгүй нь ойлгомжтой.

            Даяарчлалын өнөөгийн эрин үед дэлхийн улс төр, худалдаа, эдийн засаг, түүгээр ч үл барам нийгмийн амьдрал улс бүр нэгдмэл болж, эдийн засгийн хамтын ажиллагааны саад тотгор багасаж, харилцаа холбооны шинэ технологийн хөгжил нь зардлыг багасгаж, орон зайн тухай хуучин ойлголтыг үндсэнд нь үгүй болгов. Энэ нөхцөлд дэлхийн томоохон улс орнууд, үндэстэн дамнасан корпорацууд нь үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийг түүхий эд, ажиллах хүчинд ойр байлгах зарчмын үндсэн дээр үйлдвэрлэлээ бүс нутгийн олон оронд тараан байршуулж байгаа нь дэлхийн улс орнуудын хооронд, ялангуяа бүс нутгийн хэмжээнд интегралчлах үйл явц урьд өмнө байгаагүй өрнөн хөгжих өргөн боломж нээж өглөө. Ийнхүү ХХ зууны эцэс, XXI зууны эхээр ямар ч жижиг улс орон өөрийн давуу талаа зөв ашиглаж чадвал тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бүс нутгийнхаа хэрэгцээг, түүгээр ч үл барам дэлхийн зах зээлийг ч хангах бүрэн боломж нээж өгсөн нь хөгжлийн өнөөгийн үе шатны нэг чухал онцлог, шинэ чиг хандлага болж байна.

            Дэлхийн худалдааны өсөлт зайлшгүй байх явдал нь нэгдүгээрт улс үндэсний барааны үйлдвэрлэл болон солилцоо үүний дотор олон улсын худалдааны хөгжил. Хоёрдугаарт Дэлхийн эдийн засаг дахь үйлдвэрлэлийн зарим салбарын жигд бус хөгжил. Гуравдугаарт Ашиг орлого олохын тулд үйлдвэрлэлээ тогтмол өргөжүүлэх зах зээлийн эдийн засгийн чиг хандлагатай улс орнуудын онцлох шинж чанар юм. Ашиг, орлого ахиц олох эрмэлзэл болон бүтээгдэхүүнээ борлуулах үндэсний зах зээлийн харьцангуй хомс байдал зэрэг нь корпорац, пүүс компани үйлдвэрийн газруудыг өөрсдийнхөө зах зээлийн хүрээнээс гарч улмаар олон улсын зах зээлд ашигтай байрлал эзлэх мөнхийн эрэл хайгуулд дуудаж байдаг.

            Улс орнуудын харилцан хамаарал нэмэгдэн эдийн засгийн олон талт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөн, хөгжингүй болон хөгжиж буй ямар ч орон глобал эдийн засагт нэгдэх болсон зэрэг олог хүчин зүйлсийн нөлөө нь орчин үеийн нөхцөлд улс орнууд дэлхийн эдийн засгийн сүлжээний нэг эд эс нь болж харин тэдний эдийн засаг гадаад зах зээлээс хүчтэй хамаарах чиг хандлага давамгайлах шинжтэй боллоо.

            Энэ үед олон улсын худалдааны онол, практик, эрх зүйн мэдлэгийг өргөн эзэмшсэн туршлагатай улс үндэстэн дэлхийн зах зээл дээр ашиг хонжоотой худалдааг хийж ард түмэн нь элбэг хангалуун баян тансаг амьдрах учиртай.

            Ийм учраас судлаач миний бие гадаад, дотоод худалдааны салбарт олон жил ажиллаж ирсэн онол, практикийнхаа туршлага дээр үндэслэж энэхүү номыг туурвиж уншигч та бүхэнд толилуулж байгаа юм.

            Энэхүү сурах бичиг нь 34 бүлэгтэй, 175 сэдвээс бүтэж байна. Эл бүтээлд олон улсын худалдааны тухай үндсэн олголт, сонгодог онолчдын үзэл баримтлал, олон улсын худалдааны бодлого зохицуулалт, бараа тээвэрлэлт, нийлүүлэлтийн нөхцөл орчин үеийн худалдааны төрөл, хэлбэрүүд, гэрээ хэлэлцээр хийх арга зүй, улс хоорондын санхүү зээлийн харилцаа төлбөр тооцоо, маргаан шийдвэрлэх журам зэрэг асуудлыг олон улсын хууль эрх зүйн зохицуулалт, онол практикийн харьцуулалт, өрнөдийн болон ОХУ, өөрийн орны эрдэмтэн судлаачдын үнэлэлт дүгнэлттэй нягт холбон уялдуулж бичиж боловсруулсан болно.

            Олон улсын худалдаа ном нь энэ мэргэжлийг эзэмшихээр шамдан суралцаж буй их дээд сургуулийн оюутнууд, гадаад эдийн засгийн харилцааны асуудлыг хариуцсан судлаачид, олон улсын худалдааны бизнес эрхлэгчдэд нэн тус болно гэдэгт итгэж байна.

            Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

Бэлтгэсэн:

Зохиогч: Ц.Долгорсүрэн

Хянан тохиолдуулсан: О.Жаргалсайхан

Техник редактор: Э.Нямдулам

Дизайн эх бэлтгэгч: Д.Оюун

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн