Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн тусламж-2

Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн тусламж-2

₮28,000
  • Ex Tax:₮28,000
  • Барааны код: 4
  • Бэлэн эсэх: Бэлэн
“Монголтакс ТМЗ” ХХК-ийн хамт олон “Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн тусламж-1” бүтээлээ “Үйлдвэрлэлийн чи..

“Монголтакс ТМЗ” ХХК-ийн хамт олон “Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн тусламж-1” бүтээлээ “Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” аж ахуй нэгжийн жишээн дээр боловсруулан 2009 онд олон нийтийн хүртээл болгосон билээ.

            Өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа удирдан чиглүүлэх, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах, санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангаа мэргэжлийн түвшинд бэлтгэх эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа үед бидний дараагийн цуврал болох “Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн зөвлөмж-2” бүтээлээ та бүхэндээ өргөн барьж байна.

            Энэ бүтээл манай байгууллагын 10 жилийн ойн босгон дээр гарч байгаа бөгөөд, өнгөрсөн арван жилийн хугацаанд бидний хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага дээр үндэслэн “Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” аж ахуй нэгжийн нийтлэг жишээн дээр боловсруулагдсан.

            Бүтээл маань жижиг дунд бизнес эрхлэгдэгч нар, нягтлан бодогч, энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуусын практик ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

            Гарын авлагыг судалснаар:

·        Нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах;

·       Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг боловсруулах, тайлан гаргах ур чадварт суралцах;

·       Санхүүгийн програмаар нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулж сурах;

·       Танхимд олсон онолын мэдлэгээ бататгах, практик туршлагад тулгуурлан хосолмол дадлагыг эзэмших;

·       Санхүү татвар, эдийн засгийн орчны холбогдох хуулийн заалт, дүрэм журмыг нэмэлтээр оруулсан тул аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд танд туслах хөтөч болно.

Цуврал бүтээлийг нэгтгэн гаргахад мэдлэг оюун ухаан, хүч хөдөлмөр, цаг заваа харамгүй зориулсан “Монголтакс ТМЗ” ХХК-ийн бүтээлч хамт олондоо, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдээллийг даймонд 5.0 санхүүгийн програм ашиглан боловсруулах боломжийг олгосон “Ай Би Ай” ХХК-ийн хамт олонд гүн талархлаа илэрхийлж байна.

Амьдрал хязгааргүй баялаг болохоор энэхүү гарын авлагад дурдаагүй үлдсэн асуудал цөөнгүй байгаа тул та бүхэн санал хүсэлтээ info@mongoltax.mn  хаягаар ирүүлнэ үү.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ


Бэлтгэсэн:

Зохиогчид: Х.Тунгалагмаа /дэд проф, МУМНБ, ТИНБ/, З.Оюунчимэг /БУМ, МУМНБ, ТИНБ/

Эмхтгэсэн: Д.Дашдулам, М.Мөнхзаяа

Хянан тохиолдуулсан: Х.Өлзийтунгалаг, Д.Дашдулам

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн