Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг - Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл

Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг - Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл

₮10,000
  • Ex Tax:₮10,000
  • Brands МҮХАҮТ
  • Барааны код: 2
  • Бэлэн эсэх: Бэлэн
Дэлхийн улс орнуудын хөгжилд нийтлэг хандлага улам бүр тодорч тэдгээрийн улс төр, эдийн засгийн харилцааны ха..

Дэлхийн улс орнуудын хөгжилд нийтлэг хандлага улам бүр тодорч тэдгээрийн улс төр, эдийн засгийн харилцааны хамаарал идэвхжин олон улсын хөдөлмөрийн хуваарь, зах зээлийн харилцаанд илүү бодитойгоор нөлөөлж даяаршлын үйл явц өргөжиж байгаа нь дэлхийн эдийн засагт шинэ хандлагаар бизнесийн үйл ажиллагааг удирдах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Иймээс логистик хандлагаар бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, шинээр үүсэж байгаа нөхцөл байдалд дасан зохицох шаардлага улам бүр өсөн нэмэгдэх болсон. Логистикийг зөвхөн үйлдвэр, аж ахуйн газар төдийгүй харилцаа холбоо, эмнэлэг, боловсрол, засаг захиргааны салбар, армид ч амжилттай ашиглаж байна.

Даяарчлалын шинэ зуунд мэдээлэл, мэдлэг дээр тулгуурласан үйлдвэрлэл хөгжих бөгөөд хэн өрсөж өөрийн үйл ажиллагаандаа орчин үеийн логистик мэдээллийн бааз дээр түшиглэсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон уян хатан бодлого хэрэгжүүлж чадсан нь амжилт олох болно.

Логистикийн шинэ тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэхэд онол арга зүйн хувьд судлах асуудал бизнес эрхлэгчид, судлаачдын анхаарлыг урьдаас илүүтэйгээр татаж байгаа билээ.

Энэхүү эрдэм шинжилгээний бичиг нь бизнес эрхлэгчид, судлаачид, оюутан залуучууд, логистикийг сонирхогчдод зориулсан бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын логистикийн холбоо, ШУТИС-ын КтМС-аас хамтран бизнес эрхлэгчид, оюутан залуучууд, багш судлаачдын дунд зарласан “Бизнесийн байгууллага дахь логистик менежментийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс бүрдэж байгаа болно.

· Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн асуудлууд

· Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд  логистикийн үүрэг

· “ЖДБ ба ХХМТ-ийн Салбарын эдийн засаг, Менежментийн асуудлууд” онол практикийн хурал

 

Бэлтгэсэн:

Эмхлэн гаргасан: Монголын логистикийн холбоо, МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар, GS1 Монгол нийгэмлэг, ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургууль

Хянасан: ШУТИС, БУХС-ын профессор, доктор, дэд проффесор Ж.Ганчимэг

Эмхтгэсэн: МҮХАҮТ, Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн О.Ариунсанаа

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн