Экспорт импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн 2014 оны төлөв байдлын тухай илтгэл

Экспорт импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн 2014 оны төлөв байдлын тухай илтгэл

₮3,500
  • Ex Tax:₮3,500
  • Brands МҮХАҮТ
  • Барааны код: 2124
  • Бэлэн эсэх: Бэлэн
Монголын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж олон улсын зах зээл ..

Монголын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж олон улсын зах зээл дээр гарч ажиллах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа хэдий ч прогнозод үндэслэн зах зээлээ сонгох, цаг хугацааны хуваарилалтаа зохицуулах асуудал дутагдалтай байсаар байна. Нөгөө талаас авч үзвэл бизнесийн орчин түргэн хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд түүнийг мэдэрч зохицон ажиллахад шаардлагатай системтэй, бодитой, шуурхай мэдээлэл дутагдалтай хэвээр байна.

Иймд МҮХАҮТ дээрх эрэлт хэрэгцээг хангах зорилгоор “Монголын экспорт, импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн чиг хандлага” хэмээх энэхүү товхимлыг зургаа дахь жилдээ уламжлал болгон гаргаж Та бүхэнд толилуулж байна. Уг судалгааг хийхдээ мэдээллийн олон төрлийн эх үүсвэрийг ашиглан хамгийн сүүлийн үеийн, шинэчлэгдсэн прогнозыг авч өнгөрсөн хугацааны бодит гүйцэтгэлтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдөх хандлагатайг тодорхойлохыг хичээсэн болно.

Энэхүү товхимол нь бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч Таны бодлого боловсруулах, гадаад худалдаа эрхлэх, үйлдвэрлэл үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөж гадаад зах зээлд гарч ажиллах үйл ажиллагаанд тань үнэтэй мэдээллийн эх үүсвэр, гарын авлага болно гэдэгт найдаж байна.

“Монголын экспорт, импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн чиг хандлага” хэмээх энэхүү ном товхимолтой холбогдсон санал, асуулт бусад нэмэлт мэдээллийн талаар бидэнд хандахыг уншигч танаас хүсье.

 

Бэлтгэсэн:

МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн