Барааны тоо, чанар шалгах аргачлалууд

Барааны тоо, чанар шалгах аргачлалууд

₮6,000
  • Ex Tax:₮6,000
  • Brands МҮХАҮТ
  • Барааны код: 2114
  • Бэлэн эсэх: Бэлэн
Энэхүү цуврал гарын авлагад гол нэр төрлийн барааг шалгах аргачлалуудыг нэгтгэн барааны нэр төрлийн тухай үндс..

Энэхүү цуврал гарын авлагад гол нэр төрлийн барааг шалгах аргачлалуудыг нэгтгэн барааны нэр төрлийн тухай үндсэн ойлголт, стандартын шаардлага, барааны гэмтэл согогын талаар болон шалгах аргачлалыг багтаан оруулсан бөгөөд Стандарт Хэмжил зүйн Үндэсний Төвөөс олон улсын стандартын шаардлагад  нийцүүлэн шинэчлэн боловсруулсан сүүлийн үеийн “MNS” стандартуудыг оруулсан болно.

Тус гарын авлагыг судалснаар Монголын болон гадаадын байгууллага, хувь хүний захиалгын үндсэн дээр худалдагч, худалдан авагч талуудын хооронд хийсэн гадаад худалдааны гэрээгээр нийлүүлэгдэж буй төрөл бүрийн бараа, тоног төхөөрөмж, түүхий эд импортлох явцад элбэг тохиолддог тоо, чанарын зөрчил гэрээгээр тохиролцсон марк, тип, артикул, иж бүрдэл зөрөх, нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж сертификат гаргах мэдэгдэхүүнтэй болно.

Энэхүү гарын авлага нь экспертүүдийн ажлын гарын авлага болохоос гадна бусад гадаад худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, менежер, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилтнууд, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад хэрэглэгдэх чухал ном болно гэж үзэж байна.

 

Бэлтгэсэн:

Экспорт Импорт барааны магадлан шалгах газар

Боловсруулсан: Д.Батжаргал 

         

Экспертүүд: Д.Шархүү, Х.Батсайхан,  Б.Бурмаа, Л.Оюунбилэг, Т.Гончигсүрэн, Х.Долгорханд, Д.Содномдорж

Хянан тохиолдуулсан: Д.Батсүх, Ж.Мөнхболд               

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн