SAFETY BOOK 2016

SAFETY BOOK 2016

₮40,000
  • Ex Tax:₮40,000
  • Brands МҮХАҮТ
  • Барааны код: 2135
  • Бэлэн эсэх: Бэлэн
                 Манай улсын бүх шатны хүнд, хөнгөн үйлдвэрт ажил..

                 Манай улсын бүх шатны хүнд, хөнгөн үйлдвэрт ажиллаж буй нийт ажилтны ХАБЭА-н талаарх ойлголт, мэдлэг харилцан адилгүй түвшинд байгаа юм.

Хүн өөрийн эзэмшлийн орон байр, унаа, мал зэрэг бүхий л өмч хөрөнгөө гадны халдлагаас нүдлэн хамгаалдагтөрөлхийн авиртайн адил өөрийн хамгийн үнэт өмч болох амт нас, эрүүл мэндээ хайрлан хамгаалах, өөрөөр хэлбэл ажил хөдөлмөрийн талбарт аюулгүй ажиллагааг нэн түрүүнд хангах зан үйлд суралцсан байх асуудал хамгаас чухал болоод байна. Энэ нь жил бүрийн үйлдвэрлэлийн ба зам тээврийн ослын тоо, түүний давтамж шалтгаанаас тодорхой харагдана. Түүнчлэн ХАБЭА-н ажилтнуудын аж ахуй нэгж байгууллагууд дээрх сургалт, зааварчилгаа, хяналтын ажлын үр дүн удирдлагын манлайллын түвшин ч үүнтэй шууд холбоотой гэж үзэж болно.

ХАБЭА-н ажилтныг сургах, мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр олон ном, гарын авлага хэвлэгдэн гарч байгаа боловч тэдгээрийн хамрах хүрээ, хэрэглээний ач холбогдол төдийлөн өндөр бус нэг төрлийн хэвшмэл агуулгын хүрээнд боловсруулагдсан байгааг дурьдамгүй өнгөрч боломгүй байна. Энэ байдлыг Ололт-Амжилтсургалтын төв олж харан ХАБЭА-н чиглэлээр үйлдвэрлэл, сургалт, судалгаа, эрүүд ахуйн байгууллагад ажилладаг мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлага, туршлагад тулгуурлан “Safety Book 2016” номыг туурвин уншигч таны оюуны мэлмийд толилуулж байна.

“Safety Book 2016” номын агуулга нь салбар бүрийн аж ахуй нэгж, байгууллагын бүх шатны ажилтан, албан тушаалтан, ХАБЭА-н ажилтан, судлаач, оюутан, суралцагч, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарт ашиглах боломжийг олгож байгаагаараа давуу юм.

Энэхүү ном нь цаашид барилга, уул уурхай, эрчим хүч, хөнгөн үйлдвэр зэрэг улс орны аж үйлдвэрийн бүхий л салбарыг хамран үргэлжлэн уншигч таны ширээний ном болсоор байх болно.

 

Бэлтгэсэн:

МҮХАҮТанхимын дэргэдэх Аюулгүй ажиллагаанны зөвлөл

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн