Force Majeure, Hardship гэж юу вэ?

Force Majeure, Hardship гэж юу вэ?

₮1,500
  • Ex Tax:₮1,500
  • Brands МҮХАҮТ
  • Барааны код: 2001
  • Бэлэн эсэх: Бэлэн
Энэхүү гарын авлагаар бизнес эрхлэгч та бүхний зайлшгүй мэдвэл зохих гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс, г..

Энэхүү гарын авлагаар бизнес эрхлэгч та бүхний зайлшгүй мэдвэл зохих гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох нөхцөл байдал, түүний үр дагавар, урьдчилан сэргийлэх боломж зэргийг тайлбарлан хүргэж байна.

Бизнес эрхлэхэд ялангуяа олон улсын худалдаа арилжаа эрхэлж байх явцад зарим үед төлөвлөснөөс их хэмжээний ашигтай ажиллаж байхад зарим үед урьдчилан таамаглаагүй алдагдалд орох, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох зэрэг явдал түгээмэл тохиолддог. Бизнес эрхлэгчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхгүй байх нь түүний ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Иймд бизнес эрхлэгчид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаараа зүтгэх хэрэгтэй юм.

Гэвч талуудаас ер шалтгаалахгүйгээр гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болох, ийнхүү биелүүлэхэд аль нэг талд илт хохиролтой байх, саад тотгор учирч болно. Үүнээс болж гэрээний үүргээ биелүүлээгүй тал хариуцлага хүлээж, бусад талуудад учирсан хохирлыг хариуцах уу? Тогтмол үнэ заасан гэрээ байгуулах үед мэдэгдээгүй байсан ч гэрээний үүрэг биелүүлэх явцад харилцан тохиролцсон барааны зах зээлийн үнэ огцом өсвөл худалдагч тал гэрээгээ цуцалж болох уу? Гэрээний дагуу худалдахаар бэлдсэн бараа хулгайд алдагдвал эсвэл агуулахад гал түймэр гарснаас болж бараагаа хугацаанд нь нийлүүлээгүй бол худалдагч хариуцлага хүлээх үү? зэрэг асуултын хариултыг та энэ гарын авлагаас олж авах болно. Мөн үүгээр гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс, гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болох нөхцөл байдлын тухай гэрээний загвар заалтыг та бүхэнд толилуулж байна.

Энэ гарын авлага таны мэдлэгийн их далайд дусал нэмэр болж бизнесийн үйл ажиллагаанд туслах болно гэж итгэж байна.


Бэлтгэсэн:

МҮХАҮТ, Монголын үндэсний арбитрийн мэргэжилтэн Ц.Халиун

МҮХАҮТ, Гадаад худалдааны Бичиг Баримт Баталгаажуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэн

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн