GS1 гэж юу вэ?

GS1 гэж юу вэ?

₮2,000
  • Ex Tax:₮2,000
  • Brands МҮХАҮТ
  • Барааны код: 2006
  • Бэлэн эсэх: Бэлэн
GS1 систем бол бид бүхэнд бүгдэд нь хамааралтай. Үүний гол нотолгоо бол энгийн хэрэглэгч, худалдан авагч бид н..

GS1 систем бол бид бүхэнд бүгдэд нь хамааралтай. Үүний гол нотолгоо бол энгийн хэрэглэгч, худалдан авагч бид нараас эхлээд үйлдвэрлэгч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид төдийгүй гааль, татвар гээд төрийн байгууллагууд уг системийг өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бараа, үйлчилгээндээ хэрэглэж байгаа явдал бөгөөд хамрах хүрээ болон хэрэглэгчдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Таны гар дээр очиж байгаа маш сонирхолтой бас энгийн танилцуулгын хавтсан дээр буй гутлын хэмжээ, размерыг та харж байна уу. Та бидний стандарт гэж яриад байдаг тэгсэн мөртлөө ойлгодоггүй юмны талаар хамгийн ойлгомжтой, бодит жишээгээр тайлбарлаж үзүүлснийг харж байна. Уг танилцуулгаас та бүхэн зураасан код гэж юу болох, түүний хамрах хүрээ болон хэрэглэгдэх нөхцөл, ямар ямар салбарын бараа, үйлчилгээнд хэрэглэж байгаа болон цаашид шинээр боловсруулан гаргаж байгаа стандартууд болон тэдгээрийг хэрхэн хэрэглэх боломжуудын талаарх мэдээллийг авах боломжтой.

 

Бэлтгэсэн:

МҮХАҮТ, Зураасан код Логистикийн хэлтэс

Бэлтгэсэн: Ш.Цэвэлсайхан          

Эхийг бэлтгэсэн: Б.Эрдэнэбаяр

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн