“Банк, санхүү, худалдааны иж бүрэн гарын авлага” хэмээх энэхүү ном нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Та бүхэнд зориулан гаргаж байгаа “Бизнесийн мини номын сан”-гийн цуврал номын 3 дахь нь болж байгаа бөгөөд байгууллага өөрийн санхүүгийн хэрэгцээг хэрхэн судлах, богино хугацаат санхүүжилт авахын тулд хэнд хандах, төлбөрийн ямар хэлбэрүүд, арга хэрэгслүүд байдаг зэрэг санхүүжилтийн чухал ойлголтууд, практик зөвлөмжүүдээс гадна банкны зээлийн баталгаа, түүнийг олгоход юуг онцлон анхаарах, ямар төрлийн баталгаа байж болох, банкны үйл ажиллагааны хүрээнд гарч болох эрсдэлүүд, тэдгээрийг бууруулах арга замууд зэрэг Та бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд нэн хэрэгцээтэй, өргөн хүрээтэй мэдээллийг агуулсан учир их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад, нийт бизнес эрхлэгчид Та бүхэнд практик мэдлэг, үйл ажиллагааны удирдамж, шинэ санаа, чиглэл өгөх чухал ач холбогдол бүхий ширээний ном тань болно гэдэгт итгэлтэй байна.
Бэлтгэсэн:
МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар