Үйлдвэржилтийн асуудлаар 2008 онд зохион байгуулсан чуулган, уулзалтуудын илтгэлүүд, санал зөвлөмжийн эмхтгэл

Үйлдвэржилтийн асуудлаар 2008 онд зохион байгуулсан чуулган, уулзалтуудын илтгэлүүд, санал зөвлөмжийн эмхтгэл

₮3,000
  • Ex Tax:₮3,000
  • Brands МҮХАҮТ
  • Барааны код: 2016
  • Бэлэн эсэх: Бэлэн
МҮХАҮТ-аас өнгөрсөн 2008 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил”  болгон  зарлаж, хөдөө орон нутаг, нийслэл..

МҮХАҮТ-аас өнгөрсөн 2008 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил”  болгон  зарлаж, хөдөө орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр нэлээд чармайлт гарган ажиллаж ирсэн. Аймгууд ба нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хөгжүүлэх боломжтой жижиг дунд үйлдвэрүүдийг харуулсан үйлдвэржилтийн  газрын зураг гаргасан, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн мэдээллийн санг бүрдүүлсэн, үйлдвэржилтийн асуудлаар аймгийн засаг дарга нартай уулзалт зохион байгуулж , хамтран ажиллах тухай  санамж бичигт гарын үсэг зурсан, МАХН, АН-тай хамтран ажиллах санамж бичигт энэ асуудлыг оруулан баталгаажуулсан, МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад “Үйлдвэржилтийн газрын зураг” , үйлдвэржүүлэх тухай Танхимын саналыг танилцуулж, тэдний зүгээс дэмжлэг хүлээсэн, Монгол улсын засгийн газартай хамтран “Үйлдвэржилтийн үндэсний чуулган”-ыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран Улаанбаатар хотын үйлдвэрийн дүүрэг болон алслагдсан дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгуулсан зэргийг тус номонд тусгасан болно.

Түүнчлэн энэхүү товхимолд үйлдвэржилтийн асуудлаар зохион байгуулсан уулзалт, хурал, чуулганы илтгэл материалуудыг нэгтгэн та Та бүхэнд толилуулж байгаа бөгөөд энд үнэтэй санал зөвлөмжүүд олон байгааг дурдъя.

 

Бэлтгэсэн:

МҮХАҮТ, Жижиг дунд үйлдвэр, Хөрөнгө оруулалтыг дэмжих газар

Үйлдвэржилтийн асуудлаар зохион байгуулсан уулзалт, хурал, чуулганы илтгэл материалуудын нэгтгэсэн

Сэтгэгдэл үлдээх

Тэмдэглэл: HTML зөвшөөрөхгүй!
    Муу           Сайн