Ерөнхий нөхцөл

-       Сайт дээрх номын болон бусад бүх мэдээллийг үнэн зөв, бодитой байлгах тал дээр манай баг хамт олон онцгой анхаарал хандуулж байгаа боловч зөрүүтэй мэдээлэл орсон байх боломжтойг анхаарна уу. Барааны мэдээлэл нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.

-       Тухайн барааны үлдэгдлийн статус нь тогтмол шинэчлэгдэж байх боловч Хэрэглэгч үйлчилгээний төвөөр хийгдэж буй байнгын борлуулалтын улмаас сайт дээр үлдэгдэлтэй харагдаж буй бараа таныг хүрэлцэн ирэх хооронд дуусч болох магадлалтайг анхаарна уу.

-       Хэрэв та манай сайтын талаар санал сэтгэгдлээ хуваалцах, сайтад гарч буй алдаа дутагдлын талаар бидэнд мэдэгдэх хүсэлтэй бол ЭНД ДАРЖ бидэнтэй холбоо барина уу.

-       Вэб сайтад агуулагдаж буй барааны тэмдэг, зураг, бичлэг болон бусад агуулгуудыг ямар нэгэн бусад эх сурвалжаас хуулбарлан ашиглаагүй бөгөөд дан ганц тус компанийн өмч тул хуулбарлан ашиглахыг хориглоно.

Хэрхэн бүртгүүлэх

-       Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.

-       Онлайн салбарын гишүүнээр бүртгүүлэхийн тулд сайтад нэвтрэх хэрэглэгчийн нэр, э-мэйл хаяг, нууц үгийг заавал үнэн зөвөөр оруулна. Бүртгэл амжилттай болсны дараа бүртгүүлсэн э-мэйл хаягт бүртгэлийг идэвхжүүлэх мэйл ирнэ. Тус э-мэйлийг хүлээн авч идэвхжүүлэлтийг хийснээр та манай сайтын гишүүн болох ба тухайн эрхээрээ нэвтрэн орж бараа худалдан авах болон бараанд санал, сэтгэгдэл өгөх боломжтой болно.

-       Гишүүний мэдээллийн үнэн зөв байдлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг бид бүрэн хариуцна.

-       Нэг худалдан авагч нэг л э-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан э-мэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.

-       Та өөрийн гишүүнчлэлийн мэдээллийг бусдад алдахаас сэргийлэх хэрэгтэй. Та бусдад мэдээллээ өгснөөс үүдэн гарах бүх л төрлийн эрсдэлийг бид хариуцахгүй болно.

Бараа сонгох, захиалга өгөх

-       Та хүссэн бараагаа хайлтын хэсэгт хайн олох боломжтой. Мөн ангиллаар нь шүүж харах болно.

-       Барааг захиалахдаа тус бүрээр нь орж сонголт хийхээс гадна дэлгүүрээс санал болгож буй багцаар нь хөнгөлөлттэй үнээр сонгох боломжтой.

-       Бараа худалдан авалт хийхийг хүссэн хэрэглэгч онлайн салбарын гишүүнээр бүртгүүлсэн байна. Мөн хүргэлтийн хаяг болон утасны дугаараа үнэн зөв бөглөсөн байна.

-       Барааг худалдан авахаас өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцах ба зөвшөөрсний үндсэн дээр худалдан авалт хийх боломжтой.

Барааны үнэ, төлбөр тооцоо хийх

-       Худалдан авч буй барааны үнийн дүнг төгрөгөөр төлнө.

-       Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаас хийх боломжтой.

-       Худалдан авсан барааны хүргэлт хийгдэх үед бэлнээр төлөх

-       Дансаар шилжүүлэх (Барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ)

Барааны хүргэлт

-       Худалдан авсан барааг хэрэглэгч дараах байдлаар хүлээн авна. Үүнд:

-       Барааг хүргэлтийн үйлчилгээгээр хүлээн авах

-       Интернет дэлгүүрийн барааны хүргэлт нь барааны үнийн дүн нь 30.000-өөс доош байвал Улаанбаатар хот доторх А бүсэд 2000-өөр, бусад бүсэд 4000-өөр хүргэнэ. Харин худалдан авсан барааны үнийн дүн нь 30.000-өөс дээш байвал Улаанбаатар хот доторх А бүсэд үнэ төлбөргүй, бусад бүсэд 2500-өөр хүргэнэ.

-       Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг захиалга хаана хүргэгдэхээс хамааран захиалгын дугаараар болон илгээмжийн дугаараар 11-323974 утсаар холбогдон лавлах боломжтой.

-       Барааг хүлээлгэж өгөх

-       Бараа хүргэгч нь барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхдөө захиалагч, худалдан авагчийн нэр, хаягыг бичиг баримттай нь тулган шалгаж, барааг хүлээлгэн өгнө

-       Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдэл зэргийг сайтар шалгаж захиалгын хуудасын хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.

-       Худалдан авагч нь байгууллага бол НӨАТ-ын падааныг дагалдуулж өгнө.

-       Бараа хүргэгч нь худалдан авагчаар захиалгын хуудас, хүргэлтийн хуудас дээр гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.

Захиалсан барааг буцаах

-       Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ, ижил бараагаар сольж өгөх эсвэл ижил үнийн дүнд өөр бараа худалдан авах эрхтэй ба хүргэлтийн мөнгийг нэмж тооцохгүй.

-       Гэмтэлтэй бараа илэрсэн тохиолдолд та барааг хүлээн авснаас хойш 1 өдрийн дотор буцаах хүсэлт гаргах боломжтой ба энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд барааг буцаах боломжгүй болно.

-       Гэмтэлтэй барааг та narangoo@chamber.mn хаягаар болон +976 11323974, +976 – 99022590 утсаар холбоо барьж мэдэгдэнэ үү. Мэдэгдэхдээ гэмтэлтэй барааны нотолгоог бидэнд давхар илгээх хэрэгтэй.

Ажиллах цагийн хуваарь:

-       Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.

-       Интернет худалдааны мэргэжилтний ажиллах цаг:

-       Даваа-Баасан: 08.30-17.30 цагийн хооронд

-       Бямба, Ням гарагт амарна