Бидний тухай

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас бизнес эрхлэгч та бүхэндээ зориулан “Бизнесийн боловсрол цуврал” ном, гарын авлагуудыг гаргадаг билээ. Өнгөрсөн хугацаанд бид тус гарын авлагуудаа МҮХАҮТ-ын “Хэрэглэгч үйлчилгээний төв болон бусад номын дэлгүүрүүдээр худалдаалж ирсэн.

Энэ удаад бид Онлайн худалдааны www.store.mongolchamber.mn веб сайтаа шинээр нээж номын худалдааны үйлчилгээг уншигч, бизнес эрхлэгч та бүхэндээ ойртуулах зорилгоор тус сайтаа танилцуулж байна. Одоогийн байдлаар манай дэлгүүрт нийт 53 гаруй нэрийн ном, CD худалдаалахын зэрэгцээ, шинээр ирж буй гадаад, дотоодын сонирхолтой ном, сэтгүүлийг та бүхэнд цахимаар танилцуулах болно.

 

Мөн манай Хэрэглэгч үйлчилгээний газар нь хэрэглэгч болон гишүүд та бүхэндээ үйлчилгээний таатай орчинд доорх үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:

- Гарал үүслийн гэрчилгээ олголт
- Экспорт, Импортын барааны магадлан шалгалт
- Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч
- Органик бүтээгдэхүүний шошго олголт
- Air Chamber олон улс, орон нутгийн онгоцны билетийн касс
- Бизнесийн боловсрол цуврал ном товхимол, гарын авлагууд худалдах
- Бизнесийн ерөнхий зөвлөгөө өгөх
- Бизнес санал бэлтгэж өгөх
- Мэдээллээр хангах

- Зах зээлийн судалгаа, мэдээлэл
- Худалдааны гэрээ хэлэлцээр, шинээр аж ахуй нэгж байгуулах талаар мэдээлэл
- Арилжааны банкнуудын зээлийн бүтээгдэхүүний танилцуулга
- Жижиг дунд үйлдвэрийн төслийн загварууд
- Худалдааны хууль эрх зүйн мэдээлэл
- Олон улсын худалдаа, дэмжих байгууллагууд ба бусад орны Худалдааны танхимуудын танилцуулгууд, гарын авлага

- Экспортын барааны үнийн нэхэмжлэх, сав баглаа боодлын жагсаалт бэлтгэх
- Танхимын үйлчилгээ, үйл ажиллагааны мэдээлэл

 

Харилцах хаяг:

Хэрэглэгч Үйлчилгээний Газар

Утас: (976) 11-310396

Цахим шуудан: customerservice@mongolchamber.mn

Утас: +976-11-328878 - Гарал үүслийн гэрчилгээ
Утас: +976-11-310396 - Патент, Барааны тэмдэг газар зүйн заалт
Утас: +976-11-322145 - Экспорт, Импортын барааны магадлан шалгах
Утас: +976-11-323974 - Эйр Чембэр билетийн касс, Хэрэглэгч үйлчилгээний төв