Ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлогчдын каталаг-2019

Ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлогчдын каталаг-2019

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын Худалдааг Дэмжих – EU TRAM” төсөл нь Монгол Улсын худалдааг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах түүнчлэн экспортын чадамж өндөртэй тодорхой бүтээгдэхүүн/салбарт чиглэсэн үр ашигтай худалдааны бодлого боловсруулах, Монгол Улс дэлхийн эдийн засгийн харилцаанд илүү үр ашигтай оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах энэхүү төсөл нь 2021 он хүртэл хэрэгжинэ. Төслийн үр шимийг хүртэх талуудтай нягт хамтран ажиллаж гадаад зах зээлд анхлан гарахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ экспортын өртөг зардлыг бууруулах, олон улсын зорилтот зах зээлд ашигт ажиллагаагаа дээшлүүлэхэд нь бодитой үр дүнд чиглэх  юм.

Энэхүү ажлын хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох, улмаар дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгч, захиалагчтай болоход туслах зорилгоор “Ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлогчдын каталоги-2019”–ийг англи хэл дээр бэлтгэн гаргаад байна.

Каталогийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Мэдээллийг бэлтгэсэн,
Р.Ариунтунгалаг /Хэрэглэгч үйлчилгээний газрын мэргэжилтэн/